УВС: Цөлд чацаргана тарьж ургуулан зах зээлд нийлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны наймдугаар сарын 06 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс сумын 2-р багийн малчин Ж.Дамдинсүрэнгийнх Увс нуурын
эрэг орчмын элсэрхэг цөл газарт чацарганы аж ахуй эрхлээд 16 жил болж байна.
Эднийх анх 2009 онд гурван га газарт чацаргана, мөн багахан хэсэгт нь үхрийн нүд,
бургас, улиас, хус мод тарьжээ. Энэ цагаас хойш жил бүрийн 12 сард жимсээ
хөлдмөгц нь хураан авч, 10 гаруй тонн чацаргана зах зээлд нийлүүлснээр 30-40
сая төгрөгийн орлого олж байгаа юм. Анх гурван
мянган мод тарьж байсан бол одоо жимсний таван мянган мод алаглах нь эрхгүй нүд
булаана.
Элсэн цөл газарт ус нь хөрсөндөө тэр дорхноо шингэж орхидог учраас ургацын талбайдаа суваг шуудуу татах боломжгүй. Тиймээс гүний худгаас автомат усалгааны системээр шийджээ. Мөн ялаа шумуул, шавж бага учраас элдэв хор, бордоо цацах шаардлагагүй гардаггүй гэнэ.
Тэс эрс тэс уур амьсгалтай. Увс нуурын хөвөө цайдам газар
тул өвөлдөө -50 хэм хүрч, зундаа +45 хэм хүрч халдаг.