УВС: "Баруун бүсийн хурд 2025" уралдаан үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймаг
байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, "Баруун бүсийн хурд 2025" уралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд болж байна.
Хурдан морьдын сэрвээний өндрийн хэмжилттэй холбоотой санал гомдол уяачдын зүгээс их ирж байгаа ч морины комиссын зүгээс хатуу шаардлага тавьж ажилласан байна.
Тухайлбал, дааганы уралдаанд 103 даага бүртгүүлснээс 88 нь хэмжүүлж, 43 нь хасагдан, 45 нь мордсон байна. Шүдлэн насанд 114 шүдлэн бүртгүүлснээс 93 нь хэмжүүлж, 54 нь хасагдан, 39 нь уралджээ.
Харин хязаалан морьдын уралдаанд 140 хязаалан бүртгүүлснээс 115 нь хэмжилтэд
орж, 71 нь уралдсан байна.
Соёолонгийн уралдаанд 130 соёолон
бүртгүүлж, 115 нь хэмжилтэд орж 32 нь хасагдан, 83 нь мордсон аж.
Түүнчлэн их насны морьдын уралдаанд 156 хурдан буян бүртгүүлснээс 136 нь хэмжилтэд орж, 121 нь уралдсан байна.
Харин азарганы уралдаанд 116 азарга бүртгүүлж, 105 нь хэмжүүлж, 82 нь мордсон бол сонгомол дунд насанд 97 морь уралджээ.
Одоогоор морь барианы газарт хатираа, жороо, сонгомол дээд насны морьдын уралдаан болж байгаа бөгөөд өдөр 16 цагаас айрагдсан морьдын бай шагналыг Цэнгэлдэх хүрээлэнд гардуулна.