“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх авто замыг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замыг засна.
Авто замыг энэ
сарын 27-ны оройн 22:00 цагаас 29-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, зорчих хэсгийн тэгшилгээ, асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийх юм. Засвар
хийх үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөлөө.