ХӨВСГӨЛ: ХАА-н чиглэлээр 8,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд хөдөө аж ахуйн чиглэлээр 92 аж ахуй нэгж, иргэнд 8,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Газар тариалангийн чиглэлээр 30 аж ахуйн нэгж, иргэнд 5,4 тэрбум, зоорины аж ахуйн чиглэлээр 3 аж ахуйн нэгж, иргэнд 939,9 сая мах, сүүний эрчимжсэн аж ахуйн чиглэлээр 3 аж ахуйн нэгж, иргэнд 320,0 сая тахианы аж ахуйн чиглэлээр 1 иргэнд 35,0 сая хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 1 аж ахуйн нэгжид 500 саяыг олгожээ.
Мөн хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 1 аж ахуйн нэгжид 660 сая, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 1 аж ахуйн нэгжид 100 сая, хүнсний ногооны үйлдвэрлэл чиглэлээр 52 аж ахуйн нэгж, иргэнд 245,1 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.
Үүний үр дүнд газар тариалан эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын
байраа нэмэгдүүлж, улаан буудайн тариалалт өмнөх
жилээс 40 хувь, хүнсний ногооных 15 хувиар нэмэгдсэн байна.