Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Японд тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-09 12:20:50

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Японы Токио хотын Ичигаяа Соёлын төвд “Монгол аялгуу” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр толилуулна.


Уг тоглолтод “Монгол Улсын Соёлын Элч”-Морин хуурын чуулгын сор болсон гавьяат уран бүтээлчид МУУГЗ Д.Түвшинсайхан, морин хуурч МУГЖ Р.Амарбаяр, ятга хөгжимчин МУГЖ О.Мөнхтогтох нар гоцлон хөгжимдөхөөр бэлтгэлээ хангажээ.


Өмнө нь тус тоглолтоо 2011, 2013, 2015, 2017, 2019 онд тогтмол тоглож байсан боловч ковидын улмаас 4 жил завсарласны дараа энэ жил дахин тоглохоор болсон бөгөөд тоглолтоо тэрбээр өөрөө хөтлөн найруулах аж.


Тоглолтод Япон Улсад уран бүтээлээ туурвиж буй монгол болон япон уран бүтээлчид урилгаар оролцоно.


関連ニュース