Улсын сэтгэх чадварын олимпиадыг “Эрдмийн далай” сургуулийн багш нар тэргүүлэв
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт улсын сэтгэх чадварын 15-р олимпиад болж 21 аймаг 9 дүүргийн 120 гаруй багш сурагчид оролцсоноос Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нарыг баг тэргүүллээ. 2003 оноос улсын сэтгэх чадварын олимдиад явагдаж эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Баянхонгор, Сүхбаатар аймаг гэж өртөөлсөөр энэ онд хоймор нутагт Монголын шилдэг оюун ухааны эзэд цугларч оюун ухаанаа сорив.
2990日