Хөвсгөл аймагт үнийн индекс 0,2 хувиар өсчээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс энэ оны эхний 4 сарын нийгэм эдийн засгийн статистик мэдээг хэвлэлийхэнд танилцуулав. Энэ үеэр нийт үнийн индекс 0,2 хувиар өссөн гэдгийг хэлж байв. Гол өсөлт мах, махан бүтээгдэхүүний бүлгийн индекс өмнөх онтой харьцуулахад 14,9 хувиар өмнөх сартай харьцуулахад 4,1 хувиар өсчээ.
2967日