ТОЙМ
Албан бус салбарын албан ёсны дүр төрх
Монгол улс дээрх хоёр салбарыг өөрийнхөөрөө тодорхойлж, Үндэсний статистикийн хороо (ҮСХ) ажиллах хүчний судалгаа (АХС)-ны хүрээнд  судалгаа хийдэг. Тухайлбал албан бус салбарт 2016 онд  159,7 мянган хүн ажиллаж байжээ. Тэдний 94,5 мянга буюу 59,2 хувь нь эрэгтэй, 65,2 мянга буюу 40,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний  76,7 хувь нь хот суурин газарт, харин  23,3 хувь нь хөдөөд  ажиллаж амьдарч байсан байх юм. Харин 2017 онд тус салбарт ажиллагсдын тоо 223 мянга болж өсчээ. 127, мянга  буюу 57,4 хувь нь эрэгтэй байхад, 95,1  мянга буюу 42,6 хувь нь эмэгтэй гэж мэдээлжээ. Мөн албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 102 мянга буюу 45,7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, авто машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт. Харин 44,7 мянга буюу 20 хувь тээвэр, агуулахын аж ахуй эрхэлдэг. Тэгвэл боловсруулах үйлдвэрт 36.6 мянга буюу 16.4 хувь нь ажиллаж байгаа ажээ. Манай улсын хувьд албан бус салбарт хандаж байгаа хандлага, хамрах хүрээ ингэс гээд хязгаарлагдах бололтой.
2583日
Монголын газар, шороо монгол хүний өмч
Нийслэлд  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2003-2017 оны хооронд  нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлжээ. Түүнээс   2003- 2007 оны хооронд  66564 өрхөд 3427,34 га газрыг өмчлүүлсэн байна. Харин  2008-2017онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлжээ. Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3 хувь нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан гэсэн үзүүлэлт юм байна. Иргэнд газар өмчлүүлэх үзүүлэлт нийслэлд улсын дунджаас догуур байгаа нь шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт,  инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөгжиж чадаагүйтэй холбон тайлбарлах юм билээ. Ийм зүйл өнгөрсөн хугацаанд хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэхдээ хөрөнгийн хүрэлцээ дутмагаас өргөн хүрээтэй төлөвлөлт хийгдэж, дэд бүтэцтэй болсон  газрын хэмжээ доривтой нэмэгдээгүй гэх. Энэ нь олон хүн хувийн өмчийн газартай  болох боломж бүрдээгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг.
2587日
Орон сууцны нэр, төрөл зээлийн хүү, хугацаа
Тооцоо судалгаа муутайгаас 2015 оны хоёр дугаар хагсаас хойш баригдан борлогдохгүй хуримтлагдсан 60 мянган орон сууц байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Ипотекийн 8 хувийн зээл гарсан 2013 оны 7-р сард нэг зээлдэгчийн дундач мөнгөн дүн 40 сая төгрөг, худалдан авч байгаа сууцны дундаж м2 33 байсан байна. Тухайлбал энэ орон сууцыг авахын тулд иргэн урьдчилгаа 18 сая 500 мянган төгрөг төлөөд банкнаас 40 сая 500 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж байсан гэсэн үг. Энэ үед  орон сууцны 1м2 үнэ сая 800 мянган төгрөг. Тэгвэл 2018 онд банкнаас нэг зээлдэгчийн авсан зээл 74.1 сая төгрөг, худалдан авч байгаа орон сууцны дундаж м2 46 болсон байна. Энэ хэмжээний талбайтай орон сууц ипотекийн зээлээр авахад урьдчилгаа 30 хувьд 37 сая төгрөг төлж байгаа юм байна. Одоо нийслэлд орон сууны м2-ын дундаж үнэ 2 сая 100 мянга байгаа гэж үзвэл өнгөрсөн хугацаанд орон сууцны үнэ төдийлөн өсөөгүй дүр төрх харгадаж байна гэж зах зээл шинжээчид хэлж байгаа юм.
2598日
Малын шүлхий, хүний хорио
Тэгвэл яагаад хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод устгал явуулж дээр доргүй хөдөлж, хөрөнгө мөнгө зараад байна  вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Монгол улс олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон юм. Олон улсын энэ байгууллагын гишүүн орнууд  өөрийн орны нутаг дэвсгэрт гарсан мал, амьтаны шүлхий өвчний талаар бүрэн мэдээлэх үүрэг хүлээдэг юм байна. Энэ үүргийнхээ  дагуу зайлашгүй мэдээлэх шаардлага гардаг гэнэ. Мэдээлэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоож ажилладаг тусгай журам үйлчилнэ. Шүлхийнээс хамгаалах гол хэрэгсэл нь вакцин. Малын шүлхийний вакцинийг маш өндөр хэмжээнд битүүмжлэгдсэн орчинд үйлдвэрлэдэг өөрийн онцлогтой. Ийм орчинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг манай улс худалдан авч  чадаж байна уу гэдэг дээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд маш их эргэлздэг юм байна. Эргэлзэхээсч аргүй байдал амьдралд бий болжээ.  Энэ зууны босгийг  алхаад манай улс малын шүлхийтэй хөөцөлдсөн байна. Тэр тоолон вакцин оруулж ирж тарьсан юм билээ. Гэвч үр дүн төдийлөн гараагүй гэнэ. Вакциний үр дүн гарахгүй байгаа нь түүний худалдан авалтын үйл ажиллагаанд эргэлзэх эргэлзээг улам бүр лавшруулаад байдаг бололтой .
2608日