Улсын хэмжээнд 409 мянган га талбайд үр тариа тарина
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого хэмээх баримт бичгийг 2015 онд УИХ-ын 104 тоот тогтоолоор баталсан байдаг.Бодлогын баримт бичгийн гурав дугаарт газар тариалангийн талаар хүрэх түвшинг маш тодорхой зааж өгсөн байна.
Тухайлбал эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлнэ.
Ингэхийн тулд усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ гэхчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан аж.
2560日