Цалин багатай сувилагч, мөнгөгүй Засгийн газар
Тухайлбал арилжааны банкны 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, зээлтэй сувилагчийн төлбөрийг таван жил тутамд зээлдүүлэгч банк, зээлдэгч иргэн хоёр эргэн авч үздэг. Түүнийг зээлийн хүүний дарамт, үндсэн зээлийг буруулах гол хэрэгсэл болгон ашигладаг байвал иргэдийн амжиргаанд тустай анхны том алхам болно.
Ийм жишгээр цалингийн болон хэрэглээний зээлийг авсан өдрөөс эхлэн төлж дуустал, өндөр хүүтэй олгож байгаа зээлийн хүүгийн нөхцөлийг өөрчилж жил улиран өнгөрөх тутам хүү, үндсэн төлбөр зэрэг буурдаг зээл, зээлийн хүүгийн тогтолцоотой болгохнь чухал зүйл болоод байна. Хэрэв ийм боломжтой бол зээлийн хүүд бөхийсөн сувилагч нарын нуруу бага боловч тэнийх боломж нээгдэнэ.
2715日