Хүүхдийн эрхийн хамгаалал ба дотуур байр
Судалгаагаар дотуур байрны хүүхдийн дунд хүчирхийллийн хэлбэр болох айлган сүрдүүлэх 16.9, зодох 12.5, дооглох 22.9, тохуурхах14.3, гадуурхах 17.9, бүлэглэн гадуурхах 18,6 хувьтай байгааг тогтоосон аж. Малчдын хүүхэд эцэг, эхээсээ хол, жилийн 224-245 хоногийг буюу 9 cap дотуур байранд амьдарч зохих түвшний боловсрол эзэмшдэг. Улсын төсвөөс дотуур байрны хүүхдийн хоолны зардалд жилд 21-24.3 тэрбум төгрөг зарцуулдаг юм.
Харин НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос, эцэг эхийн хараа хяналтгүй нөхцөлд амьдарч буй дотуур байрны хүүхдийг асран хамгаалж буй мэргэжилтнүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэхэд хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгаалалын үр дүнтэй тогтолцоотой болохыг шаардсан шаардлага зөвлөмжид багтаажээ.
2732日