Франц дэлхийн худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /NHK/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Элчин сайдуудтайгаа уулзаж, 11 дүгээр сард дэлхийн худалдааны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ.
Тэрбээр АНУ, ЕХ, Япон, БНХАУ зэрэг томоохон гүрний удирдагчдыг энэхүү уулзалтад урихаар төлөвлөж байгаа ажээ.
"Дэлхийн худалдааны одоогийн дүрэм журам шаардлага хангахгүй байна. Хэдхэн сарын дотор худалдааны ашигтай, шударга тогтолцоог бий болгох боломжтой" гэж тэрбээр мэдэгджээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалт дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээтэй давхцах төлөвтэй байна.

Д.Нямтулга