Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэл өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн Увс аймагт наймдугаар сарын 23, 24-ний өдөр боллоо.
Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналтын газрын дарга Б.Болдбаатар болон яамны ахлах мэргэжилтнүүд, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцсон юм.
Баруун бүсийн зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлэхдээ, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж амжилттай хэрэгжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгохын төлөө улам хичээн ажиллах шаардлагатай байна. Энэ ажилд манай аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудын идэвх санаачилга, хичээл зүтгэл маш чухал. Шинээр болон шинэчлэн оруулж буй хууль, тогтоомжийн төслүүдэд та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулах болно. Үүнээс гадна Засгийн газрын 01 албан даалгавар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын өвөлжилтийн бэлтгэлийг хангах өвөлжилтийг хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой. Та бүгд бол хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын манаанд зогсож, ган, зуд, үер усны гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад ямагт бэлэн байх үүрэгтэй" гэв.

Тиймээс шат шатандаа өндөр зохион байгуулалт дор ажиллаж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, бүтээлч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй яамны удирдлагууд салбарын нийт албан хаагч, ажиллагсдад хандан уриалж байгаа юм. Өнөөдрийн зөвлөгөөнөөр ХХААХҮЯ-ны газрын дарга, яамны ахлах мэргэжилтнүүд хариуцсан асуудлынхаа хүрээнд Засгийн газар, яамны бодлого, хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, нэн ялангуяа баруун бүс рүү чиглэсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулсан бол аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар одоогоор хийгээд байгаа ажлууд тэр дундаа өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа тухайгаа илтгэлээ.
Найм, есдүгээр сар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд намрын ургацыг технологид хугацаанд амжилттай хураан авах бэлтгэл хангах, ургацаа хураах, хадлан, тэжээлээ бэлдэх, өвөлжөө бууцаа эмхлэх гээд хагас цэргийн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг шаарддаг үе. Тиймээс ч энэ л үед салбарын бүсийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ оны зорилтын хэрэгжилт, эрчимжүүлэх шаардлагатай ажлууд, өвөл, хаврыг өнтэй давах тактикаа боловсруулж, газар зүйн байршил, орон нутгийн онцлог ойролцоо аймаг, сумд харилцан туршлага солилцлоо.
Ийнхүү наймдугаар сарын 2-ноос эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн ХХААГ тус тус хамтран зохион байгуулж, салбарын 1000 гаруй хүнийг хамруулав.