“Улаанбаатар Түншлэл-2018”-ыг 43 дахь жилдээ зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан энэ оны 9 дүгээр сарын 6-9-нд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл - 2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлж бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршиж байна.

Б.Болд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days