Э.Сумьяабат аймгийн арслан цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан болж, тус аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумьяабат түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа.
Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Арддын хувьсгалын 97 жилийн ойн аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглосон юм.
Аймгийн баяр наадамд Могод сумын харьяат, сумын заан Б.Баяржаргал үзүүлэж аймгийн заан, М.Гармаа, Б.Мөнхболд, Ч.Алтангэрэл нар шөвгөрч аймгийн начин цолны болзол хангалаа.
Өнөөдөр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан эхэлнэ.

М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days