Тэмээний үнэ өсч бусад малын ханш унажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр тэмээний үнэ өсч, бусад төрлийн малын үнэ унасан байна. Тус аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учир өнгөрсөн гуравдугаар сард мал борлуулаагүй бөгөөд зарим нутагт малын хөдөлгөөн, борлуулалтыг хязгаарласан юм. Үүнээс шалтгаалан малын ханш унасан гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар тэмээ нэг сая 17.0, адуу 596.0, үхэр 781.0, хонь 111.0, ямаа 79 мянган төгрөг болж, малын үнэ өмнөх оны мөн үеийнхээс тэмээ 4.3 хувиар өссөн бол адуу 8.8, үхэр 3.9, хонь 4.9, ямаа 1.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж статистикийн хэлтэс мэдээллээ.
Аймгийн төвд малын борлуулалт бага байгаа ч малчид эр хонийг 120, шүдлэн хонийг 110, төлгийг 70 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.
М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days