“Да Хүрээ” захын орчмын 60 гаруй ААН-д шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотехникийн худалдааны “Да Хүрээ” захын орчимд хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллуулах зорилгоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүнг танилцуулав.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын тогтоолоор Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагын 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, “Да хүрээ” захын орчмын автотехникийн зах, худалдааны нэгжүүд дээр хууль дүрмийн хэрэгжилтийн байдлыг шалгажээ. Ажлын хэсгийн дүнг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Ч.Цэвэгмид нар танилцуулахдаа, “Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй автомашин борлуулах, замын нэгдүгээр эгнээнд авто машин байршуулж бөөгнөрөл үүсгэх зэрэг эмх замбараагүй байдал гарсаар байна. Нийтдээ 40 байршилд зөвшөөрөлгүй газар хашаалсан зөрчил илрүүлж, стандартын шаардлага хангаагүй обьектод тос масло, шатах бүтээгдэхүүн зарж байсан 40 гаруй ААН-д шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг зогсоосон” гэлээ. Шалгалтын явцад гарсан дутагдлуудыг арилгах үүднээс “Да Хүрээ” захын нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй ААН-д мөн шаардлага хүргүүлж, нийтийн эзэмшлийн талбай болон явган замыг чөлөөлж, Замын цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, 25 байршилд замын тэмдэг тэмдэглэгээ шинээр хийлгэсэн байна.
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, “Манай дүүргийн 9, 17, 22, 24-р хороодын нутаг дэвсгэр зөвхөн “Да Хүрээ” гэлтгүй, “Цайз” захын уулзвараас Шар хадны эмнэлгийн тойрог хүртэлх талбайд 164 ААН үйл ажиллагаа явуулж байна. Ер нь “Да Хүрээ” захыг л нүүлгэчих юм бол тэр хавийн асуудал цэгцэрнэ гэсэн ойлголт байдаг. “Да Хүрээ” авто зах нийтдээ 6.5 га талбайг хамардаг. Тус зах орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд 20 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ганцхан “Да Хүрээ”-г нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй, бүх асуудлыг цогцоор авч үзэх хэрэгтэй. Гол нь тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлага байна” гэв. Тиймээс Ажлын хэсэг “Да Хүрээ” захыг нүүлгэхийг урьтал болгоогүй, эхний ээлжид нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, дараа нь айлын хашаанд засвар үйлчилгээ явуулж, машин задалдаг иргэд, ААН-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэдгээ хэллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хөрсний бохирдол “Да Хүрээ”-гээс бусад “Мөнгөн Хүлэг”, “Дизель Хүрээ” болон “ДАКО” ХХК-ийн мэдлийн харъяа захуудад илэрч өндөр гарчээ. “Да Хүрээ” зах бетонон талбайтай учир бохирдол гараагүй байна. Хүн, амьтанд хортой хар тугалгын хэмжээ “Да Хүрээ” орчмын захууд, гэр хороололд өндөр хэмжээнд байгаа аж.

Б.Болд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day