Гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-25 08:34:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлын хүрээнд зарим автозамыг хэсэгчлэн хаана.


Тухайлбал,  Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, наймдугаар сарын 4-ний 6:00 цагт нээнэ. Мөн Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг 23:00 цагт хааж, энэ сарын 29-нд нээх юм.


Харин халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж энэ сарын 28-ны 23:00 цагт хааж, энэ сарын 31-нд нээх аж.

 

Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.








Related news