Эрээн хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээнхотын хамтын ажиллагааны хүрээнд Засаг дарга Н.Алдарбаярын урилгаар Эрээн хотын төв эмнэлгийн орлогч дарга Ли хуи тэргүүтэй 11 эмч зургадугаар сарын 13-14-нд Замын-Үүдийн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
Эрээний эмч нар өөрсдийн багаж тоног төхөөрөмжтэй ирж зүрх судас, нүд, их хамар хоолой, дотор, уламжлалт эмчилгээний чиглэлээр хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, зарим хүмүүст шаардлагатай эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ.
“Хөрш орны эмч нар зургадугаар сарын 13-ны 14 цагаас хойш гурван цагийн дотор 300 гаруй иргэнийг үзсэн. Иргэдийн дунд дотор, элэг, ходооны өвчлөл их байна” гэж Замын-Үүд сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын тасгийн эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Н.Отгончимэг ярилаа.
Эрээний эмч нар өнөөдөр үзлэг эмчилгээгээ дуусгаад нутаг буцна.

Х.Эрдэнэбулган