Баянхонгорт жилийн 30 орчим хоногт шороон шуургатай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор/МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлагын судалгааг аймгийн УЦУОША-аас гаргажээ. Хангай, тал хээр, говь хосолсон нутагтай Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт жилийн дундаж температур нутгийн хойд хэсгээр -4.1-ээс -7.5 градусын хүйтэн, төвийн хэсгээр 0.0 градус байхад өмнөд хэсэгт 2.8-аас 8.8 хэмийн дулаан байгаа нь дулаан хүйтний хэлбэлзэл ихтэйг илтгэж байна.
Дээрх судалгааны зарим сонирхолтой тоо баримтаас хүргэе.
Дээрх судалгааны зарим сонирхолтой тоо баримтаас хүргэе.
-Жилийн хамгийн хүйтэн нэгдүгээр сарын уур амьсгалын дундажаар үнэмлэхүй хамгийн бага температурыг 2017 онтой харьцуулахад -23.0-аас -43.5 градусын хүйтэн байсан.
-Аймгийн хойд хэсгээр -39.4-аас -49.5 гадус, төв хэсэгт -35.1-ээс -39.9 градус, өмнөд хэсэгт -35.6-аас -44.1 градус хүртэл хүйтэрдэг бол Гурванбулаг сумын нутгаар 2015 оны нэгдүгээр сард -49.5 хэм хүрч хүйтэрсэн байдаг.

-Баянхонгор аймгийн нийт нутгаар салхины чиглэлд өөрчлөлт ороогүй. Харин салхины дундаж хурд сүүлийн жилүүдэд 0.5м/с өссөн, их хурд хэмжээ нэмэгдсэн, хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджийн орчимд байна.
-Баянхонгор аймгийн нутагт жилийн дулааны улиралд болох 4-10 дугаар сард нийт орох хур тунадасны 90-94 хувь нь ордог нь Монгол орны хур тунадасны горим манай аймагт тод илэрдэг.
-Жилд дунджаар хангай бүсийн нутгаар 25 өдөр, тал хээрийн бүсийн нутгаар 34 өдөр, говийн бүсийн нутгаар 38 өдөр шороон шуургатай байдаг.
-Хамгийн их салхины хурд 2013 оны гуравдугаар сард Баянговь суманд 34м/с, Эхийн голын орчмоор 40м/с хүрч гамшигт үзэгдэл ажиглагдаж, Баянговь суманд хүчтэй шороон шуурганаас болж 27 айлын гэр нурж багагүй хохирол гарч байжээ.
Б.Мөнхзул

Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days