Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгодог уламжлалтай. Энэ хүрээнд Баянхонгор аймаг 2013 оноос буюу тав дахь жилдээ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар"-ын аяныг өрнүүлж байна.
Энэ удаагийн аяныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн ЗДТГ, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны нээлтэд 43 аж ахуйн нэгж, байгууллагын 145 удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус аяныг явуулсанаар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл сэргэж, түүнтэй холбоотой хууль тогтоомжийн талаар шинэ мэдээлэлтэй болж хэрэгжилтэд аливаа ажилтан, мэргэжилтэн бүр тодорхой ахиц гаргасаар ирсэн байдаг. Энэ нь ч өнгөрсөн жилд Баянхонгор аймгийн үйлдвэрлэлийн осол гэмтэлийн тоо 20 хувиар буурч чадсанаараа харагдаж байгаа талаар албаныхан хэлж байв.
Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг сайтар хангаж найдвартай ажилласанаараа “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК улсын хэмжээнд тавдугаар байранд орсон байна. Тус хамт олны шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн мөн үеэр гардуулав.
Энэ сарын турш явагдах хөдөлмөрийн аюулгүй байдлын аяны хүрээнд 19 ажил арга хэмжээ зохион байгуулагдана. Аяныг өрнүүлэх эхний байгууллагаар Баянхонгор сумын ЗДТГ сонгогдож, "Аюулгүйн хөтөч бамбарууш"-аа хүлээж авлаа. Энэ бамбарууш сарын турш төрийн байгууллагуудаар аялах аж.

Б.Мөнхзул