Д.Бүрнээ: Судалгааны маань ажил дуусахад Шаргалжуут 100 хувь судлагдсан рашаан болох юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Саяхан Монгол Улсын Гавьяат эмч болсон Дагвын Бүрнээг ярилцлагынхаа зочноор урилаа. Шаргалжуут рашаан сувилалтай 40 орчим жил холбоотой яваа Д.Бүрнээ эмч “Ганууд” эмнэлгийн захирлаар ажиллаж, Их эмчийн ажлаа хийхийн зэрэгцээ судлаач хүн бөгөөд клиникийн профессор цолтой юм.
-Монгол Улсын Хүний гавьяат эмч болсон танд халуун баяр хүргэе. Нутаг орон, эзэмшсэн мэргэжил, овог нэрээ дуудуулаад шагналаа гардсан мөчид юу бодогдож байв?
-Баярлалаа. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг байх. Маш орой, гэнэт мэдэгдсэн болохоор цочирдож, эргэлзэж, айх шиг болдог юм билээ. “Хөөе, миний дүү би мөн үү? Сувиллын эмч бол би биш. Тэнд байдаг “Ганууд” ХХК дотор, уламжлалт, рашаан судлалын эмнэлгийн захирал нь байна аа” гэтэл, инээгээд “Дагвын Бүрнээ гуай мөн биз дээ. Та Монгол Улсын Хүний гавьяат эмч болсон, маргааш өглөө 11:00 цагт Засгийн газрын ордны урд талын хаалган дээр бэлэн байна уу” гэсэн. Гэнэтийн сайхан үйл явдал болсон. Яг шагналаа гардах мөчдөө харин маш тайван байсан шүү.
-Ингэхэд та аль сумын хүн билээ. Олон хүмүүс таныг “Шаргалжуутын Бүрнээ” хэмээн авгайлдаг. Төрж өссөн нутаг, аав ээжийнхээ талаар ярихгүй юу.
-Төрсөн нутаг минь Баянхонгор аймгийн Галуут сум. Харин Шаргалжуут нутаг миний “төөрсөн” нутаг. Аав маань Жаргалант Байдрагийн харьяат, ээж маань Галуут сумын Мандалын хангайн хүн. Миний аав Өлзийбатын Дагва нь багийн даргаас эхлүүлэн Монголын мал аж ахуйг гадаад дотоодын зах зээл худалдаанд нийлүүлдэг “Мал экспедици” гэдэг томоохон албыг Баянхонгортоо 29 жил хашиж, 1977 онд хүнд өвчний улмаас насан өөд болсон. Ээж минь тогоочийн мэргэжилтэй, худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байлаа. Есөн хүүхэд төрүүлсэн. Маш уран нямбай, аймгийн Соёлч өрх хэмээх тэмцээнд жил бүр оролцож, тэргүүн ба хошой аварга цолуудыг авдаг байсан.
-“Төөрсөн” нутагтайгаа ямар хувь тохиолоор холбогдов?
-1974 онд Шаргалжуутын уугуул Батмөнхийн Сангийн ууган хүү Чимэддорж гэх эгэл нэгэн эр хүний хань болж, энэ нутагт анх хөл тавьсан юм. Тэр цагаас эхлэн Сангийн бэр гэж дуудуулан, тэр үеийн нутаг усандаа ус рашаанаа ярьж хуучилсан, ирээдүйг нь зөгнөсөн сайхан алтан үетэй таарсан юм. “-Сангиа, танай бэр л энэ рашаанд юм хийх хүн дээ” гэдэг байсан сан тэд. Би залуухан, тэдэнтэй маш ойр ярина, сонсоно хэрэгтэй хэрэггүй юм асууна. Маш сайхан ярьж тайлбарлаж өгдөг байж. 1978 онд одоогийн АШУҮИС-д Их эмчийн ангид суралцахаар явж, мөн л жил бүр энэ нутагтаа ирж амардаг, хүнс тэжээлээ бэлтгэдэг, бас ч үгүй мал аж ахуйн арга барилд суралцдаг байлаа. 1984 онд сургуулиа төгсөх болж, дадлагаа хийхийн сацуу субординатурын хамгаалалтаа тус рашаанаар судлан хамгаалж, онц төгсч байлаа. 40-өөд жил холбоотой байсан байна шүү.
-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?
-Би угаасаа өөрийгөө эмч мэргэжилд заяагдаж төрсөн хүн гэж боддог. Ээж маань ч мэдэрч хөөцөлддөг, дэмждэг байсан юм. Хүүхэд байхаасаа чихэндээ урь даавуу хийгээд хүүхэлдэйгээ байнга чагнаж тоглоно. Миний авга ах болох аймагтаа жаахан буу нэртэй 13 хүүхдийн эцэг болсон хөөрхөн жижигхэн өвөө байлаа. Ээж маань тэр хүнийг дагуулж их явуулна. Тэр үед ах маань нэртэй хүндтэй хүн байсан, жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг их үздэг. Би халтар болсон ширэн цүнхийг нь барьж араас нь дагадаг. Учрыг нь сайн олохгүй ч хэлсэн бүхнийг нь хийж өгч, гар хөлийн үзүүрт тусалдаг байсан юм. Хожим хойно хүний их эмч болоход авга ахын минь үйлдэл бүхэн надад шингэсэн байсан.
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-1967 онд, 14 нас хүрэх гэж байхдаа сүүлийн хуучин сургалтын долдугаар ангийг төгсөж, анагаах ухааны дунд сургуулийн Эх барих бага эмчийн ангид элсэн суралцахаар Улаанбаатар хотыг зорьсон. Аав Хиагтад малаа тушааж, ээж минь амьдралын бүх асуудлыг зохицуулж намайг дагуулан Улаанбаатарт ирж байлаа. Одоогийн 3, 4 дүгээр хорооллын байрлалд 500 айлын гэх битүү айлтай газарт хамаатныхаа хашаанд жижиг гэр барин төвхнөсөн юм. Оюутны эгнээнд орж, газар тариалангийн ажилд оролцож, хүрзээ ч даахгүй амьтан ажиллаж эхэлж байлаа. Биднийг н.Хорхой гэдэг багш анх удирдаж явсан юм. Хожим миний захирал болохыг би яаж мэдэх вэ, сонин учрал тохиол шүү. Багш минь миний толгойг илж, хүрз даахгүй ийм жаахан амьтан байх гэж гээд, намайг гал тогоонд туслах ажилтнаар томилон ажиллуулж байлаа. Намрын ажлаас бууж ирээд хичээлдээ ороход хамгийн өндөр цалинтай ирж байснаа мартдаггүй юм.
Хичээлдээ тараад иртэл гэрт нэгэн зочин ирчихсэн гээд ээж намайг танилцуулав. Тэр хүн бол одоогийн Эх нялхасын Нярайн тасгийн бага эмч хийдэг н.Хандаа гэгч байлаа. Маргаашнаас нь эхлээд чи хичээлээ тарангуут шууд энэ хүн дээр очно шүү гэж ээж маань хэлсэн, тэндээс мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн юм. Хоёр жил тус тасагт асрагчаар ажиллаж, гурав дахь жилдээ дэвшин Чих хамар хоолойн тасагт тэр үеийн шилдэг эмч болох н.Намжилмаа, н.Эрдэнээ эмч нартай ажилласан юм. Ханд эгч, насанд хүрээгүй тул ажлын дэвтэр олгох боломжгүй, гэвч чи 14-тэй байхдаа ажлын гараагаа эхэлсэн гэж бодож байгаарай хэмээн захиж билээ. Ингээд сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд эх барих бага эмчээр, улмаар Баянхогор аймгийн Арьс өнгөний ерөнхий бага эмчээр ажиллаж, 1978 онд одоогийн АШУҮИС-д элсэж байлаа. 1984 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөж, Дарханы Анагаах ухааны дунд сургуульд Эх барих эмэгтэйчүүдийн багш, эмчээр ажиллаад Эх барих хүүхдийн заах аргын нэгдлийн дарга болтол ажилласан. Тэгээд гэр бүлийн хүний хүсэлт, хамтын шийдвэрийн дагуу 1990 онд Шаргалжуутаа зорьж байлаа.
-Сонгосон мэргэжилдээ үнэхээр сэтгэл ханамжтай байсан мөчөө дурсвал. Мөн эсрэгээрээ, эмч мэргэжлийг яах гэж сонгов оо гэж бодох үе байсан болов уу?
-Шаргалжуутад ажилласан эхний жилүүд миний хамгийн хүнд, элдэв ярианд өртүүлсэн хэцүү үе байсныг одоо нуухгүй. Би лааны гэрэлд номоо бичиж, ажлаа амжуулсаар, нойртой нойргүй, хоолтой хоолгүй зүтгэсээр энэхүү амжилтад хүрлээ. Багш нартаа амласнаа биелүүллээ. Ахмад багш нарынхаа захиасыг алхам бүртээ бодож явдаг маань ажлын амжилтад маань нөлөөлдөгт итгэдэг. Энэ ажлын минь амжилтын гараа сайхан хамт олноос эхэлсэн гэж боддог шүү. Маш хүнд хэцүү үеийг биеэр туулсан ч надад цөхөрсөн бодол ерөөсөө төрж байгаагүй юм байна.

-Эгэл жилийн эмч хүн ажлаа хийхэд юу тийм адармаатай байсныг хэлж болох уу?
-Тэр бүр ярих дургүй сэдэв л дээ. Хүний өвчнийг судсаар оношилж мэддэг болсны эхэн үе. Хүнийг мунхруулдаг, мэдэхгүй, чадахгүй гэхчлэн үгүйсгэл ихтэй цаг үе байсан. Эзэмшсэн мэргэжлийнхээ ач тус, гэр бүл, сайн нөхдийнхөө хүчээр ард нь гарсан даа.
-Эмчийн ажлын хажуугаар таныг судлаач хүн гэж мэдэх юм байна. Ямар чиглэлийг дагнан судалж байна? Судалгааны ажлынхаа хамгийн сүүлийн ололт амжилтаас хуваалцахгүй юу.
-Ер нь ном судалгаа миний хобби. Одоо ч сурсаар, судалсаар явна. Өнөөдрийн байдлаар дэд доктор н.Зоригтбаатараар удирдуулсан, МҮИС-ийн багш, дэд доктор н.Батгэрэл, биологийн ухааны доктор н.Цогтхишиг ба докторант миний бие, магистр н.Солонго нарын бүрэлдэхүүнтэй баг “Шаргалжуутын рашаан дахь халуунд тэсвэртэй бактерын судалгаа”-г хоёр дахь жилдээ амжилттай хийж байна. Миний рашаанд тогтвортой ажилласан 26 жилийн дотор тус рашааныг бодитоор ашиглаж болох бодит зөвлөмж бүхий Шаргалжуут хэмээх гарын товхимлыг оюуны өмчөөр баталгаажуулан бүтээсэн. Уг судалгааг бүрэн хийсэн тохиолдолд нутгийн минь рашаан 100 хувь судлагдсанд тооцогдох боломжтой.
-Шаргалжуут рашааны талаар таниас асуух нь зүйн хэрэг. Тэгэхээр дэлхийд хосгүй тус рашаанаар төгс эмчилж болох өвчнүүдийг нэрлэвэл.
-Уугуул нутгийн минь хүндэт иргэний нэг Шаргалжуут рашааны судалгааны анхны санитар агсан н.Соном-Иш гуай нь тухайн сувиллын дарга асан Б.Ядмаа, рашаан сувиллын нийгэмлэгийн тэргүүн асан Б.Намбар гуай бид гуравт өгөөмөр сэтгэлийнхээ үүднээс рашааны ордыг нэг бүрчлэн тайлбарлаж хүлээлгэн өгч, том үүрэг оноож үлдээсэн мөнхийн гавьяатан.
Шаргалжуутын халуун ордны орчин нь эмч хүний шалгуур, өргөн цар хүрээний байгалийн цогц бүтээгдэхүүн юм л даа. Баянхонгорчууд бахархах ёстой. Шаргалжуутын рашаан маань бүх төрлийн харшил, гуурсан хоолойн багтраа, үргүйдэл, нурууны эмгэг, иодын дутмагшил, уушги, бөөр, элэг, цөс, эмэгтэйчүүдийн өвчнүүд гээд олон өвчнийг оргүй эмчлэх шидтэй. Хэдийгээр ижил төстэй найрлагатай боловч шинжлэх ухааны үүднээс судлан зөвшөөрөгдсөн 30 гаруй төрлийн рашааныг зааврын дагуу нарийн оношилж, тохируулах боломж бүхий зөвлөмжийг миний бие гаргасан. Одоо ч мэргэжил нэгт нөхдөдөө, хамтран ажиллагсаддаа харамгүйгээр зөвлөгөө өгч зааварчлан тусалдаг даа.
-Тус рашаанд таныг анх эмчээр ажиллаж байх үеийнхтэй харьцуулахад өнөөгийн түвшин ямар байгаа бол. Рашааны ундарга багассан, ийм тийм гэх базаахгүй мэдээлэл нэлээд гардаг болж.
-Байгалиас заяасан үнэгүй эмийн том ордтой, бид их азтай улс. 1990-2000 он хүртэлх хугацаанд бид Шаргалжуутын халуун рашааныг бүх талаар нь дэлхийд харуулж чадсан гэж боддог. Энэ хөдөлмөрийг үнэлэх олон арван иргэн бий гэдэгт эргэлздэггүй. Харин 2000 оноос эхлэн байдал эвгүйдсэн. Мөн үеэр өрх толгойлон үлдсэн үе таарч миний бие халуун рашаанаа түшиглэн тусдаа гарч, анхны уламжлалт эмнэлгийг байгуулж, үр хүүхдээ хүнээс дутаахгүй өсгөн хүмүүжүүлэхийн төлөө бэрхшээл дарамт бүрт сөгдөхгүйн тулд илүү шаргуу ажиллаж эхэлсэн. Халуун рашааны орд бидний үед байсан шиг өнгө царай байхгүй байгаа нь үнэн. Малын бэлчээр хомсддог шиг рашааны маань даац хэтэрч байгааг дурдахгүй өнгөрч чадахгүй. Хэдийгээр шаардлагатай алив ажлыг явуулдаг ч гэлээ орон нутгийн холбогдох удирдлагууд онцгой анхаарах цаг ирсэн гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Ус рашаанаа хайрлан хамгаалж, залуу хойч үедээ унаган төрхөөр нь үлдээн, эмгүйгээр эмчлэх боломжийг олгоно гэдэгт итгэж байна. Монголын ард түмэн ч дуу нэгтэйгээр сэтгэл зүрхээрээ рашаанаа хайрладаг биз ээ.
-Таныг эмчийн ажил, судалгааны ажлынхаа хажуугаар тэмцэгч гэдгийг тань мэдэх юм байна. Шаргалжуутаа аврах хөдөлгөөнд та оройлон оролцож байсан?
-Рашааны орд маань даац нь хэтэрч, нуруу нь хотойж байгаад сэтгэл их л хөндүүрлэдэг. Олон зуун хүнд ач тусаа өгсөн юм даа. Аврах хөдөлгөөнийг нутгийн уугуул, ахмад настан санаачилж, сайхан зөв замтай эхэлсэн, үр дүнтэй ч байсан. Гэвч бид хяналт хамгаалалтын ажлаа сулруулаагүй, рашаанаа хамгаалсаар байна. Шаргалжуутын халуун рашааныг аврах хөдөлгөөн цаашдаа ч үргэлжлэх болно.
-Үр хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн нь бий юу.
- Би таван хүүхэд төрүүлсэн, одоо ам бүл 24-үүлээ болсон байна. Хүү Ч. Ганчулуун, охин Ч. Оюунтуяа нар маань эмч мэргэжлийг эзэмшиж 10 гаруй жил ажиллацгааж, хувийн эмнэлэгтэй хүртэл болоод амжсан. Анхны зээ нараас АШУҮИС-ийн их эмчийн ангид Батбаярын Анужин нь дөрөв дэх жилдээ амжилттай суралцаж явна. Сайн эмч болох шинжтэй байгаа. Цаашид ч уламжлагдсан сайн эмч нар төрнө гэдэгт итгэл дүүрэн байдаг.
-Надад “тэнэгдүү” нэг асуулт байна. Томоохон эмнэлгүүдэд Гавьяат эмчийн үзлэгийн тариф илүү өндөр байдаг. Таны хувьд үзлэгийн үнэд тань өөрчлөлт орох болов уу?
-Тэр талаар бодоогүй байгаа юм байна /инээв/. Ойрын хугацаанд судалгааны ажилдаа илүү анхаарч ажиллаж байна.
-Асуултгүй хором...
-Монгол Улсын Гавьяат эмч гэх эрхэм хүндтэй шагналын хүртсэн энэ амжилтад маань төрүүлж өсгөсөн аав, ээж, ахан дүүс, сургааль номоо харамгүй айлдсан алтан үеийнхэн болон эрдэмтэн багш нар, мөр зэрэгцэн ажиллаж яваа эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчид, гэр бүл, үр хүүхдүүд, сэтгэлээрээ холбогдон ажилласан байсан бүх цаг үеийн хамт олны минь ач гавьяа. Та нарын минь амжилт хамт үнэлэгдсэн шүү гэдгийг хэлмээр байна.

Б.Мөнхзул