Хамгаалалтын үерийн даланг шинэчлэх зураг төсвийг гаргаж өгөхийг даалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхтүвшин холбогдох мэргэжилтнүүдийн хамт Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсэг, хамгаалалтын үерийн далан, ус дамжуулах сувгийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, үерийн далан, суваг шуудууны нөхцөл байдлыг үнэлж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэхээр боллоо.
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзах үеэрээ хамгаалалтын үерийн далан, ус дамжуулах хоолойны үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулж зураг төсвийг яаралтай гаргаж өгөх үүрэг өгсөн байна. Ингэснээр гаргасан зураг төсвийг Улсын онцгой комиссоос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж төсөвт суулгуулах ажээ.

Цаг агаар огцом дулаарснаас шалтгаалан энэ сарын 20-оос 21-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсэгт шар усны үер бууж аймгийн Онцгой комисс, Дархан сумын Онцгой комисс, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шуурхай ажилласны үр дүнд гарах хохирлыг багасгаж чадсан юм.
Гэвч шар усны үерээс үүдэн тус багт байрлах хамгаалалтын үерийн далангаас ус шүүрч цаашид их хэмжээгээр бороо орсон тохиолдолд тус далан сэтрэх магадлал өндөр байгаа аж. Иймээс аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст хандан нөхцөл байдалтай танилцаж холбогдох арга хэмжээ авч өгөх талаар албан бичгийг явуулснаар ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.
2011 онд ашиглалтад орсон дээрх үерийн даланг 30-35 метр өргөн шороогоор хүчитгэж, цутгамал бетоноор хамгаалалт хийжээ.

Л.Отгонбаатар