Эрүүл мэндийн явуулын үйлчилгээ Даланжаргалан суманд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-27 16:27:10
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн  Нэгдсэн эмнэлгийн явуулын амбулаторын үзлэг хөдөөгийн сумдад ажиллалаа. Эмч нар Даланжаргалан суманд нийт 1081 хүнийг үзлэгт хамруулснаас гадна шаардлагатай эмчилгээ үйлчилгээ, зөвлөгөө өгч ажилласан байна.
Тухайлбал дотрын эмчийн үзлэгт 166, чих, хамар, хоолойн үзлэгт 91, нүдний эмчийн үзлэгт 113, эмэгтэйчүүдийн үзлэгт 100, ЭХО оношилгоонд 191, мэдрэлийн эмчийн үзлэгт 130, халдварт өвчний илрүүлгийн үзлэгт 47, лабораторын шинжилгээнд 147 хүн, хүүхдийн эмчийн үзлэгт 96 хүүхэд хамрагдсан байна.
Явуулын үйлчилгээнд шаардагдах зарим зардал, эмч нарын томилолтыг аймгийн ЗДТГ-аас даасан аж. Эрүүл мэндийн цогц үйлчилгээг  иргэдэд нэг дороос хүргэж байгаа явдалд орон нутгийнхан сэтгэл хангалуун байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Related news