Дархан-Уул аймагт жүдо бөхийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны хүмүүжил олгох зорилгоор улс, бүсийн чанартай тэмцээнүүдийг зохион байгуулах нь нэмэгдэж байна.
Үүний хүрээнд 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Төвийн бүсийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар 24-25 өдрүүдэд Спортын ордонд зохион байгууллаа.Тэмцээнд Орхон, Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг 5 аймгийн 22 багийн 408 тамирчид оролцжээ.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагдсан бөгөөд багийн дүнгээр эмэгтэй төрөлд:
1-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид,
2-р байранд Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид
3-р байранд Д.Сарангоо дасгалжуулагчтай Шинэ-Бадрах дэвжээний баг тамирчид
Эрэгтэй төрөлд багийн дүнгээр
1-р байранд Б.Батболд дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид,
2-р байранд Н.Нямдорж дасгалжуулагчтай Хангарьд спорт клубын баг тамирчид
3-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.
Энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгаас 41 жинд нийт 78 тамирчид оролцож, 42 тамирчин Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Л.Отгонбаатар