Цагдаад мотоцикль гардуулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:19:36

Ховд аймгийн Цагдаагийн газарт УИХ-ын гишүүн Д.Батцогт цагдаагийн ажилтны олон нийтэд үйлчлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах  ажилд зориулж Чех улсад үйлдвэрлэсэн “Yav “ маркын дөрвөн мотоцикль гардууллаа.

Ховд аймгийн  Цагдаагийн газрын дарга Цэрэнсамбуу “ Өндөр хурдны мотоцикльтэй болсноор бид цагдаагийн байгууллагын үйл ажилагааг иргэдэд ойртуулах, нийгмийн хэв журмын аюулгүй байдлыг хангах,нийгмийн хэв журам сахиулахад зохих үүрэг гүйцэтгэнэ. Манай цагдаагийн газрын үйлчилгээний машинууд парк шинэчлэл хийх  хэрэгтэй байгаа. Эдгээр мотоциклийг дөрвөн хэлтэс тус бүр нэгийг хуваарилна. Туулах чадвар, хурд сайтай Чех улсад үйлдвэрлэсэн мотоцикль олгосонд Цагдаагийн бие бүрэлдхүүний өмнөөс талархаж байна” гэв.

А.Бямбасүрэн

Related news