ХОВД: Алтайн салбар уулсаар салхи 20-22 м/с хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-05 09:47:16

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр Ховд аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 15-17 метр, алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. 


Иймээс иргэдийг хол, ойр зорчихдоо аюулгүй байдлаа бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур,  орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

 

Мөн энэ сарын 5, 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. 


Ховд аймагт одоогоор хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх гэх мэт хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил өрнөж байна.


Related news