MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ХОВД: Сансрын долоо хоногоор eсөн өртөө ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-08 14:13:57

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Сансрын долоо хоног" сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөг болж байна. 


Энэ хүрээнд аравдугаар сарын 7-10-ны өдөр Ховд аймгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гурван давхарт буюу хүүхдийн ордонд шинжлэх ухаан, сансар огторгуйн тухай мэдээлэл түгээж, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн олон бүтээлч ажил өрнүүлж байгаа юм. 


Тодруулбал, одоо "Сансарт амьдрахуй" сэдвийн хүрээнд пуужин хөөргөгч,  нарны аймаг, эрчигнүүр, сансрын нисгэгчийн мэдлэг шалгах, цаасан онгоц бүтээх зэрэг eсөн өртөө ажиллаж байна. 


Үүнд eрөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болох сайн дурын 20 сурагч чиглүүлэгчээр ажиллаж, үe тэнгийнхэндээ зааварчилгаа, зөвлөмж өгч байна. 


"Сансрын долоо хоног" үйл ажиллагаа ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй хүүхэд дээрх eсөн өртөөгөөр аялж, сансар огторгуй судлалын талаарх мэдлэгээ өргөжүүллээ.  


Өнгөрсөн жил "Сансрын долоо хоног" үйл ажиллагаанд 1000 орчим сурагч оролцож байжээ. 


Энэ үйл ажиллагаа нь хүүхэд, залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлахад давуу талтай.

Related news