“Аюултай хог хаягдлаас татгалзъя” аяны хүрээнд 660 гаруй хортой хог хаягдал цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-24 15:55:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар сургуулийн сурагчдын “Эко” дугуйлан нь сургуульдаа харьяалагддаг багш ажилчид, сурагч, эцэг эхэд байгаль орчноо хайрлан хамгаалах эко үзэл төлөвшүүлэх зорилготой ажилладаг. Эко дугуйлангийн сурагчид “Аюултай хог хаягдлаас татгалзъя” сэдэвтэй 40 хоногийн аян өрнүүлжээ.
Энэ нь Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад аюултай хог хаягдал гэж юу болох, түүнээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах зорилготой явуулсан аян ажээ.

Нийтдээ 660 гаруй хаягдал гар утас, батерей цуглуулан авч Байгаль орчин, аялал жуулчлалын газарт өгсөн нь БОАЖЯаманд хүрч устгалд оржээ. 

Аяны хүрээнд даавуун тор эко хэрэглээг иргэдэд түгээх зорилгоор 60 гаруй даавуун тор хийлгэж, дэлгүүр, зах болон хүн ам их төвлөрсөн газруудаар явж иргэдэд тарааж өгсөн байна. Энэ ажил нь тухайн оролцсон сурагчдад мэдлэг мэдээлэл болохоос гадна иргэдийн хандлагыг өөрчлөхөд нөлөөлсөн хэмээн дугуйлангийн багш н.Мөнхдалай хэлж байна. 
Б.Гэрэлт-Од
Related news