Цагдаа нарын ар гэрийнхний өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 17-нд зохион явуулахаар болжээ.
Өдөрлөгийн хүрээнд алба хаагчдын гэр бүлдээ гаргах цагийг нэмэгдүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, өөр хоорондын сэтгэлзүйн ялгаагаа мэдэж, ойлгох, ялгаанд хүндэтгэлтэй ханддаг харилцааг бий болгоход чиглэсэн сургалтуудыг зохион явуулах юм байна. Мөн Гэр бүлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, түүгээр дамжуулан цагдаагийн алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар зөвлөлдөх аж. Арга хэмжээнд Цагдаагийн алба хаагчид, хэсгийн цагдаа, төлөөлөгч нарын гэр бүлийн гишүүд бүрэн хамрагдах боломжтой юм байна.
Сонирхуулахад, Мөн үеэр “Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр ертөнц болох нь”, “Хүүхдийн сэтгэлзүйн онцлог” сэдэвт лекц, цагдаагийн ар гэрийнхний санал бодлыг сонсох, нээлттэй ярилцлага, сэтгэл ханамжийн судалгааг авч цаашид хэрэгцүүлэх ажлаа тодорхойлох юм байна.
Б.Мөнхзул