Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зориг сангийн "Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах" хөтөлбөр зарлагдлаа.
Хөтөлбөрт 22-30 настай, орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг, өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй, хоёр долоо хоногийн турш сургалтад хамрагдах боломжтой эмэгтэйчүүд хамрагдах боломжтой. Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд ирэх сарын наймны өдрийг хүртэл бүртгэх аж.
Хөтөлбөр ирэх сарын 23-наас 11 дүгээр сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцах аж.

Б.Мөнхзул