Дарханы тамирчид залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Финландын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу 66 кг-ын жинд Роман Димитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртэв.
Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор ялагдсан. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарч, Украины Александр Рыбалког 13:2-оор ялсан билээ. Тэгвэл энэ сарын 2-ний өдөр болсон хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тайжуны Азийн АШТ-д ялагдаж байсан Ираны Амирхоссейн Али Хоссейнитэй даагаа нэхэж 6:4-өөр ялснаар Тамперегээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь түүний залуучуудын ДАШТ-ээс хүртсэн Монголын тамирчдын 26 дахь хүрэл медаль болж байна. Түүний анхны багш Дархан-Уул аймгийн Спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан юм.
Түүний шавь залуучуудын Азийн аварга Н.Насанбуян өчигдөр /2017.08.01/ Монголын тамирчдын медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн билээ. Ё.Батдархан хоёр унаган шавьтайгаа Скандинавын хойгт очиж, хоёулаа медаль хүртэн ард олон, ачит багшийгаа баярлууллаа.

Ж.Золзаяа