Наадмаар хуушуурын 65 гэр, хүнсний худалдааны 60 цэг ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Наадмын комиссын салбар комисс болох Худалдаа үйлчилгээний ажлыг хэсэг хуралдаж наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын байршлын зургийг гаргаж тоо хэмжээг нь тогтоолоо.
Энэ жил наадмын талбайд хуушуурын асар 10, нэгдүгээр эгнээний хуушуурын гэр, гуанзны 15, хоёр ба гуравдугаар эгнээний хуушуурын гэр гуанзны буюу иргэн хувь хүнд 40-н зөвшөөрлийг олгох юм. Мөн шорлогийн 10, хүнсний худалдааны 60, хүнсний бус жижиглэн худалдааны 50, тоглоом тоглуулах том болон жижиг зөвшөөрөл тус тус 10, зурагчны 20, сугалааны 10-н зөвшөөрлийг олгохоор болжээ. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг долдугаар сарын 3-7 ны хооронд хүлээн авч 8, 9-ны хооронд зөвшөөрлийг нь олгох юм байна.
Тус салбар комиссын дарга, аймгийн МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ: “Баяр наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, аж ахуйн нэгжүүд нь гар дээрээс худалдаа эрхлэх, согтууруулах ундаа болон тамхи худалдах, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах, халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх, заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах, хог хаягдлаа ил задгай асгах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглосон. Энэ жил хуушуурын зөвшөөрлийн татварыг бууруулж иргэнээс 25 мянган төгрөг, хуушуурын асрын татвар 100, нэгдүгээр эгнээний хуушуурын гэр гуанз 70, шорлог 30, хүнсний худалдаа 20, тоглоом тоглуулах зөвшөөрлийн татварын үнэ том жижгээсээ шалтгаалаад 10-30 мянган төгрөг байхаар тогтоосон” гэлээ.
Дархан-Уул аймгийнхан энэ сарын 10, 11-нд наадна.
Б.НоровсамбууЭнэ жил наадмын талбайд хуушуурын асар 10, нэгдүгээр эгнээний хуушуурын гэр, гуанзны 15, хоёр ба гуравдугаар эгнээний хуушуурын гэр гуанзны буюу иргэн хувь хүнд 40-н зөвшөөрлийг олгох юм. Мөн шорлогийн 10, хүнсний худалдааны 60, хүнсний бус жижиглэн худалдааны 50, тоглоом тоглуулах том болон жижиг зөвшөөрөл тус тус 10, зурагчны 20, сугалааны 10-н зөвшөөрлийг олгохоор болжээ. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг долдугаар сарын 3-7 ны хооронд хүлээн авч 8, 9-ны хооронд зөвшөөрлийг нь олгох юм байна.