Дулааны станцын гэмтлийг заслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:34:27

Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд анхны цас орж, цаг агаар эрс хүйтэрлээ. Харин цас орохоос нэг хоногийн өмнө дулааны станц гэмтэж 12 цаг зогсоод, дахин ажиллаж эхлэв.

«Эрчим» компанийн дэд захирал А.Бейбит энэ тухай тайлбарлаж ярихдаа, -Цахилгаан эрчим хүчний савлагааны улмаас дамжуулгын хэлхээний трансформатор эвдэрснийг сольж засварлан өдөртөө амжлаа. Дөрвөн зуух жигд ажиллаж байна. 22600 тонн нүүрс татаж авсан. Аюулгүйн бэлтгэлд зориулан том хэмжээний насос, шидэгч зэргийг манай захирал Д.Мурат Хөх хотоос оруулж ирэхээр явсан. Дулааны станц найдвартай ажиллана гэж мэдэгдлээ.

Ш.Айзаря

Related news