Буриад зоны ёс, уламжлалыг сурталчилсан уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc,D), профессор Дашнямын Болдбаатарын нэрэмжит Хэнтий аймгийн Дадал сумын Соёлын төвийн номын сангаас “Ном уншицгаая” аяны хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд “Буриад өв, ёс заншил”, ЕБС-ийн сурагчдын дунд “Дальтай үхибүүд” уралдааныг тус тус зохион байгуулжээ.
Хоёр дахь жилдээ явагдсан тус уралдаанд Дадал сумын ЕБС-ийн 6-10-р ангийн 9 бүлгийн 220 сурагч оролцож, тэргүүн байрыг Г.Баянтуул багштай 8а анги, 2-р байрыг Ж.Уянга багштай 8б анги, 3-р байрыг Д.Эрдэнэтуяа багштай 9а анги эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Харин тус сумын байгууллагуудын дунд зохион байгуулсан уралдаанд 6 албан байгууллагын 150 оролцогч оролцсоноос Дадал сумын Ахмадын холбоо тэргүүн байр, ЗДТГазар 2-р байр, Цэцэрлэгийн хамт олон 3-р байрыг тус тус эзэлжээ. Мөн шилдэг дүрийн шагналын эзнээр Дадал сумын ЕБС-ийн сургалтын менежер Д.Эрдэнэтуяа тодорсон байна.
Буриад зоны уламжлалт ёс заншил, хэл соёлыг сэргээх, өвлүүлэн уламжлуулах зорилготой тус тэмцээний бүх үйл ажиллагаа буриадын зан заншлыг харуулсан бөгөөд буриад хэлээр явагддагаараа онцлогтой юм.
Дадал сумын Соёлын төвийн номын сангийн фондыг жил бүр нэг сая төгрөгийн номоор баяжуулдаг бөгөөд дээрх арга хэмжээний үеэр иргэд, сурагчид 31 ширхэг уран зохиолын номыг хандивлаж, номын сангийн фондыг баяжуулжээ.

Д.Одонтунгалаг