Хэнтий аймгийн хэмжээнд нийт 1443 иргэн азтан болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 2016 онд цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлсэн иргэдээс 19 удаагийн сугалааны тохирлоор Хэнтий аймгийн хэмжээнд нийт 1443 иргэн азтан болжээ.
Улсын хэмжээнд НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133’226 татвар төлөгч иргэн байгаа аж. Тиймээс мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг Сангийн Яамнаас 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгажээ.
Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа авах боломжтой юм.
2016 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй байгаа иргэд:
1. www.ebarimt.mn - ХУВЬ ХҮН/НЭВТРЭХ - УРАМШУУЛАЛ цэс рүү нэвтэрч төлвөө шалгах;
2. Хэрэв “Буцаагдсан” төлөвт байвал “Данс тохируулах” хэсэгт бүртгэлийн мэдээллээ засаж, хадгалах шаардлагатай юм байна.
Д.Одонтунгалаг