Парисын "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-02-11 13:24:52

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр Францын Парис хотноо эхэлнэ.

Уг тэмцээнд 61 орны эрэгтэй, эмэгтэй 412 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас  48 кг-д дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, +78 кг-д О.Жавзмаа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Парисын их дуулгад өмнө нь Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, М.Уранцэцэг нар түрүүлж байсан билээ. 

Ж.Болор

Related news