Хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-09 01:42:51

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеэр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр дэмжлэг туслалцаа үзүүлэх иргэд, байгууллага цөөнгүй байна.

Өмнө нь нэр бүхий газраас утлагын аппарат зэргийг Хүүхдийн тасагт бэлэглэснийг бид мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Барилга угсралт, үйлчилгээний "Гал хонгор" ХХК-ний захирал Д.Сайнжаргал Нэгдсэн Эмнэлгийн хүүхдийн тасагт 1 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппаратыг шүүлтүүрийн хамт хандивлажээ. Энэ нь дутуу төрсөн хүүхэд, нярай, амьсгалын замын цочмог халдвартай хүүхдүүдэд энэ аппарат хэргэлэгддэг байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеээр Тасагт нэг доор 80-90 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдний 90-ээс дээш хувь нь Амьсгалын замын эмгэгтэй, амьсгалын дутмагшилтай хүчилтөрөгч авах шаардлагатай байдаг байна. Тиймээс Ханын хүчилтөрөгчийн системээр маш хүнд 6 хүүхдэд хүчилтөрөгч өгдөг, бусад амьсгалын дутагдалтай хүнд, хүндэвтэр хүүхдүүд хүчилтөрөгч өтгөрүүлэлгчээр хүчилтөрөгчөө авдаг учир тус тоног төхөөрөмж нь Хүүхдийн тасагт нэн шаардлагатай, дутагдалтай тоног төхөөрөмжийн тоонд ордог байна.

                                                                                                                    Б.Мөнхзул

Related news