Хурлын төлөөлөгчид спортоор өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын нөхөрсөг тэмцээн өчигдөр боллоо.
Тэмцээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс 2 баг, Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс 2-р баг оролцсон бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 1-р баг тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол дэд байранд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 1-р баг орлоо.
Шинээр сонгогдсон төлөөлөгчдийг хооронд нь танилцуулах зорилгоор зохион байгуулсан спортын нөхөрсөг тэмцээнд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид идэвхтэй оролцож, эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ Улаангом хотынхоо хөгжил цэцэглэлтийн талаар хөндөж ярилцлаа.
Б.Батхүү