ДАРХАН-УУЛ: Энэ жил долоон байршилд мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдрийг угтан иргэд, ААНБ-уудын мод тарихыг газрыг долоон байршилд бэлтгэжээ. "Тэрбум мод", "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулсан төглүүдэд нэмэлтээр мод тарих юм.
Тухайлбал Хараа голын эрэг орчмыг моджуулахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анхаарал хандуулж иргэн, ААНБ-уудад газрыг хуваарилж өгсөн. Тухайн заасан талбайд жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьж байна.
Ташрамд, "Тэрбум
мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн оны байдлаар 1.589.487 мод тарьж, ургуулжээ. Энэ нь Дархан-Уул аймгийн нэг иргэн дунджаар 15 мод тарьж,
ургуулсан гэсэн үг юм.