ДАРХАН-УУЛ: Барилгын ажлын 50 хувьд хүрээгүй тохиолдолд захиалга авахыг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар 39 байршилд 4886 айлын орон сууцны барилга барьж байна. Шинээр барьж буй орон сууцны нэг метр квадратын хамгийн бага үнэ 3 сая төгрөг байна.
2025 онд 19 байршилд нийт 1317 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон бөгөөд 100 хувийн борлуулалт хийж амжаагүй байна.
Ихэвчлэн ес болон 16 давхар барилгууд барьж байна. Аймгийн удирдах ажилтны дөрөвдүгээр сарын хуралдаанаар шинээр 16 давхар барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглосон.