Өнөөдрийн арилжаагаар 6 компанийн хувьцаа өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-23 18:07:09

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн 27,727 ширхэг хувьцаа арилжжээ.

Толдруулбал өнөөдрийн арилжаагаар 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ. Үүнээс “Авто импекс” компани хамгийн өндөр буюу 10.06-иар өссөн бол “Таван толгой” 4.53 хувь, “Сүү” 2.24 хувиар  нэмэгджээ. Мөн 1,097 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл зээр арилжиж 107,612,396.00 төгрөгийн гүйлгээ хийлээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 776.82 нэгж болж 0.44 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 341 тэрбум 811 сая 382 827 төгрөг болов.  

 Б.Заяа

Related news