ЗАВХАН: Энэ жил улсын аваргаар 7 малчин тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мал аж
ахуйн салбарт олон жил тогтвортой үр бүтээлтэй ажилласан мал сүргийнхээ чанар
ашиг шимийг нэмэгдүүлсэн малчдыг жил бүр тодруулдаг уламжлалтай.
Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар, улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Завхан аймгаас Монгол улсын аварга малчнаар 7 малчин
тодорсон байна. Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин Гомбын Туяа, Түдэвтэй
сумын Ойгон багийн малчин Нансалмаагийн Дадаржанцан, Баянхайран сумын Минж
багийн малчин Лхүндэвсамбуугийн Рэжнээ, Их-уул сумын Хуягт багийн малчин Бат-Очирын
Отгонбат, Нөмрөг сумын Дархан-уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч, Тосонцэнгэл
сумын Идэр багийн малчин Сангаагийн Долгорсүрэн, Завханмандал сумын Олонбулаг
багийн малчин Долгорын Баасанхүү нар улсын аварга малчин болжээ.
Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг
дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ,
үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн. Тариалангийн бүс нутагт мал аж
ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт
болгожээ.
Завхан аймаг 16583 малчинтай, монгол улсад
малчин өрхийн тоогоор 8 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. 1000-аас дээш малтай
271 малчин өрх, 500-аас дээш малтай 1372 малчин өрх байна.