Монголын нэг өдөр - Миний гэрт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-28 13:11:01

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ихэнх айл нөөцөлсөн махаа өвөл, хавар, зуны саруудад хүнсэнд хэрэглэдэг. 


Малын толгой, шийр бол хүнсэнд хэрэглэж эрүүл мэндээ дэмжих маш хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн юм шүү. Хуйхалж хярвасласан хонины толгой, шийр, сүүл, өвчүү зэргийг ялз чанаж, шөлөнд нь болгосон гурил, ногоогоор даруулан хэрэглэх нь ядаргаанд нэн сайн байдаг.

Мөн толгой, шийртэй цай ч чанаж болно. Гал түлж, урт хавтгай төмөр халааж улайсган толгой, шийр, өвчүү, сүүлийг хуйхалж байсан бол одоо автомат төхөөрөмж, хий (газ) зэргийг ашиглах болсноор уг ажил илүү хялбаршаад байна л даа. Толгой, шийрийг гар аргаар ноос үс үлдсэн эсэхийг нягтлан шалгах, сайтар хусаж цэвэрлэх, угаах зэргээр нягт нямбай байдал шаарддаг. Ер нь, толгой шийр хуйхлах хий өвчинг засах их сайн "эм" гэдэг. Толгой, шийр, өвчүү хуйхалж чаначихаад гэр бүлээрээ тойрч суугаад хүртэх ч аз жаргал шүү дээ.

Я.Намшир, 56 настай, Ховд аймгийн Жаргалант сумын иргэн
  






Related news