ХОВД: Одоогоор 1900 гаруй аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймагт аж ахуйн
нэгж, байгууллагын ээлжит тооллого 30 гаруй хувьтай үргэлжилж байна.
Үндэсний Статистикийн
Хорооноос таван жил тутамд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион
байгуулдаг.
Энэ удаагийн тооллогыг
бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд
үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл
улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд 265 мянга
орчим аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдах юм. Харин Ховд аймгийн
тухайд 5758 аж ахуйн нэгж, байгууллага уг тооллогод хамрагдахаас өнөөдрийн
байдлаар 1938 нь оролцож, гүйцэтгэл 33.7 хувьтай байна.
Аж ахуйн нэгж,
байгууллагууд www.2026.mn цахим хаягаар нэвтэрч, өөрсдийн мэдээллийн үнэн, зөвийг
шалган, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ
баталгаажуулах боломжтой.
Хэрэв тооллогод хамрагдаж
амжаагүй бол (чадахгүй байгаа бол) Ховд аймгийн ЗДТГ-ын 311 тоот өрөөнд очиж,
тооллогодоо хамрагдах боломжтой. Мөн 7043-2402, 7043-3652 дугаарын утсаар холбогдон
заавар, зөвлөмж авч болно.
Иймд аж ахуйн нэгж,
байгууллагууд холбогдох заавар, зөвлөмжийн дагуу ээлжит тооллогодоо идэвхтэй
хамрагдахыг Ховд аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.