ХОВД: Ирэх сард бүх нийтийн марафон зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-22 11:35:18

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, эрч хүч, тэсвэр тэвчээрийг сорих “Ховд марафон-2026” тэмцээн ирэх сард болно.

Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт тодорхой хувийг эзэлж байна. Иймээс тогтмол хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг Ховд аймагт үе шаттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Ховд марафон-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ удаагийн гүйлтийн тэмцээнд оролцогчид 2-21 км зайд насны ангиллын дагуу өрсөлдөх боломжтой. 


Тэмцээнийг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, “Баруун өрнөл хаб” НҮТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллах бөгөөд иргэдийг эрүүл мэндээ дэмжин гүйлтийн тэмцээнд гэр бүл, найзуудаа уриад, хамтдаа оролцохыг уриаллаа.


Өнгөрсөн онд Ховд аймагт бүх нийтийн марафон зохион байгуулахад 1000 гаруй хүн оролцож, таван км зайд уралдаж байжээ. Харин энэ жилийн хувьд тэмцээний үйл ажиллагааг өргөжүүлж, гүйлтийн зай болон шагналын санг нэмэгдүүлснээрээ онцлогтой. 


“Ховд марафон-2026” холын гүйлт 14 сая төгрөгийн шагналын сантай юм.     


Related news