БАЯНХОНГОР: Аймаг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Баянхонгор аймгийн 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн Засаг даргад гардуулав.
Аймгийн ИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10/62 дугаар тогтоолоор “Баянхонгор аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Тус таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөө, хурлын тогтоолыг албан ёсоор гардуулсан юм.
Аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Баянхонгор аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусгасан зорилго, зорилт, төсөл, арга хэмжээнд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллана” гэдгээ илэрхийлэв.