БАЯНХОНГОР: ААНБ-ын тооллого 54.2 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-28 11:44:41

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого-2026" найм дахь удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.


"Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 3368 аж ахуйн нэгж байгууллагыг тооллогод хамруулахаас 1902 нь хамрагдаж, 56.4 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ жилийн тооллогод ААНБ-ууд идэвх, санаачилгатай сайн хамрагдаж байгаа нь цахимаар хаанаас ч оролцох боломж бүрдсэнтэй холбоотойгоор хялбар болсон байна. Мөн аймаг, сумын тооллогын комиссууд мэдээлэл хүргэх, арга зүйн зөвлөгөөг цаг тухай бүрд өгч ажиллаж байгаа нь ажлын явцад эерэг нөлөө үзүүлж байгааг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Ганчимэг мэдээллээ.


Мөн Үндэсний Статистикийн Хорооны 70151212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд тодруулах зүйлсийг дээрх дугаарын утсаар авах боломжтой юм.

Related news