БАЯНХОНГОР: “Өрх дундын нарны систем” төслийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-14 17:06:44
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан Баянхонгор аймагтай хамтран “Өрх дундын нарны систем” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд аймгийн төвийн гэр хороололд дөрвөн айлыг хамарсан 20 кВт-ын хүчин чадалтай нарны хавтан, дулааны насос бүхий чип багцыг суурилуулаад байна. Нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 5 кВт-аар тооцсон бөгөөд илүүдэл эрчим хүчийг төв системд буцаан нийлүүлэх боломжтойгоор шийдсэн байна.

Нарны эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрийг гэр интернэттэй хослуулан суурилуулах ажлыг Улаанбаатар хотын “Гранд эрчим” ХХК Баянхонгор аймагт хариуцан гүйцэтгэж байгаа юм.

Төслийг хэрэгжүүлэхдээ айл өрхүүд суурилуулалтын зардалд нэг удаа 2.5 сая төгрөг төлж, оролцоог хоёр талаас хангаж буй юм. Энэхүү төсөл нь зөвхөн энэ хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд цаашид дулаан алдагдалгүй технологи бүхий чип багцыг өргөнөөр суурилуулж, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлан гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилготойг аймгийн Засаг дарга Э.Энхбат онцоллоо.

Төсөлд хамрагдсан айл өрхүүд нүүрс, түлээ хэрэглэх шаардлагагүй болж, цэвэр орчинд дулаан, тав тухтай өвөлжиж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Related news