БАЯНХОНГОР: Сарын сүүл хагаст хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд энэ сарын сүүл хагаст хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Энэ сарын 15, 16-нд хангай, тал хээрийн нутгийн зарим газраар ялимгүй цас орох бол 17-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар салхи секундэд 10-12 метр, бусад хугацаанд 5-10 метр.
Агаарын температур: Галуут, Заг, Байдрагийн хүрэн бэлчир шөнөдөө -38 -43 градус, өдөртөө -28 -33 градус, хангайн бусад нутаг болон тал хээрийн нутгаар шөнөдөө -32 -37 градус, өдөртөө -24 -29 градус хүйтэн байна. Алтайн салбар уулс болон говийн нутаар шөнөдөө - 25 -30 градус, өдөртөө -19 -24 градус хүйтэн байр төлөвтэй.
Энэ сарын 16-наас хүйтний эрч эрс чангарна.